ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦЛӨӨР ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ОЛГОНО

2015-6-23 Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 20 хувьд Засгийн газраас баталгаа гаргах асуудлыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцлээ. Энэ хүрээнд 200 тэрбум төгрөгийн зээлийн баталгааг арилжааны банкуудад гэрээний үндсэн дээр гаргахыг Засгийн газраас даалгасан байна. Мөн иргэд ипотекийн зээлээр орон сууц худалдан авахад Засгийн газрын зүгээс орон сууцны үнийн дүнгийн 20 хувьд дэмжлэг үзүүлснээр хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзжээ. Эргэн сануулахад эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй үед Төрөөс барилгын салбарыг дэмжих зайлшгүй шаардлага тулгарсан гэж Ерөнхий сайд онцолж байсан юм. www.bloombergtv.mn