25
2015-06
АВЛИГЫГ ХЯЗГААРЛАСАН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
2015-6-24
Монголбанк Засгийн газартай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаасаа хойш гурван жилд ойролцоогоор 3.5 их наяд төгрөг хэвлэж, янз бүрийн хөтөлбөр нэрээр арилжааны банкуудаар дамжуулан эдийн засагт нийлүүлж ирлээ. Улсын төсвийн орлогын дөрөвний гуравтай тэнцэхүйц энэ их мөнгө зах зээлийн үнээc гурав дахин хямд хүүгээр банкуудад очиж, тэд өөрсдийн зардал, ашгаа тооцон 3-4 хувиар өсгөн хэрэглэгчид зээлүүлдэг болов.
Өнгөрсөн оны эцсээр “Экспортыг дэмжих, импортыг орлох 888 төсөл”-ийн хүрээнд зуугаад компани зээл авсан байна. Шаардлагатай бүх бичиг баримтыг бүрдүүлсэн ч тэр зээлээс авч чадахгүй байгаа компаниуд нэгдэж “777-гийн бүлэг”-төрийн бус байгууллага байгуулж“алагчлахгүй” байхыг шаардан хэвлэлийн бага хурал хийлгэв.
www.baabar.mn