“БЛЮСКАЙ СЕКЬЮРИТИЗ ҮЦК” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2015-6-15 “Блюскай секьюритиз ҮЦК” ХК-ийн хаалттай хүрээнд нэмж гаргах үнэт цаасыг СЗХ-ны 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэжээ. “Блюскай секьюритиз ҮЦК” ХК-ийн ТУЗ-ийн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр  №1 тоот тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, тэдгээрийн сонголт хийх боломжийг бүрэн олгох зорилгоор хэд хэдэн арга хэмжээ хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ. Үүнд: Хувьцаа  эзэмшигчдийн зүгээс нэмж гаргаж буй хувьцааг 554 төгрөгөөр тэргүүн ээлжинд өөрийн эзэмшиж буй хувьцаанд хувь тэнцүүлэн худалдан авах эрхээ хэрэгжүүлэх,  Хаалттай  хүрээнд  хувьцаа нэмж гаргасантай холбогдуулан өөрийн эзэмшиж буй хувьцааг эргүүлэн худалдан авах шаардлагыг компанид гаргасан тохиолдолд уг шаардлагыг гаргасан хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй хувьцааг нэг бүрийг нь “ Монголын Хөрөнгийн бирж” ХК-иар дамжуулан зохион байгуулагдаж буй үнэт цаасны арилжааны ханшаар худалдан авах, Хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл хүргэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх, Хувьцаа эзэмшигчдийн хүсэлтийг 2015 оны 7 дугаар сарын 28–ны өдрийг хүртэл хүлээн авна. www.mse.mn