22
2015-06
ЛОНДОНГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭЭР МОНГОЛЫН ХУВЬЦААТ КОМПАНИУД БҮРТГЭЛ ХИЙЛГЭХ БОЛОМЖТОЙ БОЛНО
2015-6-16
Лондон хотноо 2015 оны 6 дугаар сарын 13-наас эхлэн зохион байгуулагдаж байгаа Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага IOSCO-ын 40 дэх удаагийн чуулга уулзалтад Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа болон Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Гаадулам нар оролцож байна. Хорооны зүгээс Монгол Улсын зохицуулалт, хяналт шалгалтын эрх бүхий байгууллагын хувьд энэ жилийн чуулга уулзалтад томоохон зорилтуудыг дэвшүүлэн оролцож байгаа юм. Нэн тэргүүнд Ази номхон далайн бүс нутгийн зөвлөл АPRC-ийн салбар хуралдаанд оролцож бүс нутгийн үнэт цаасны зах зээлийн зохицуулалтын хүрээнд хийгдэж байгаа туршлагуудыг авч хэрэгжүүлэх, өөрийн орны зах зээлд нэвтрүүлэх боломжийн талаар судлах юм. Мөн Тайванийн Үнэт цаас, фьючерсийн хорооны удирдлагуудтай уулзалт хийх, Биржээс гадуурх арилжаа байгуулах асуудлаар санал солилцох, Лондонгийн хөрөнгийн бирж дээр Монголын хувьцаат компаниудыг давхар бүртгэл хийлгэх боломжийн талаар ярилцах асуудлыг албан айлчлалын төлөвлөгөөндөө тусгасан байна.
www.frc.mn