ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО ӨӨРИЙГӨӨ ЗОХИЦУУЛДАГ БАЙГУУЛЛАГА БОЛЛОО

2015-6-10 Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 16 дугаар хурлаар Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоог өөрийгөө зохицуулах байгууллагаар бүртгэхээр шийдвэрлэлээ. Ийнхүү манай улсын үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулах анхны өөрийгөө зохицуулах байгууллага бий болсон нь үнэт цаасны зах зээлийн түүхийн нэгэн шинэ хуудас боллоо. Өөрийгөө зохицуулах байгууллага нь зах зээлийн зохицуулалттай этгээдийн мэргэжил, ёс зүйн болон санхүүгийн хариуцлагыг дээшлүүлэх, үйл ажиллагааны эрсдлээс урьдчилан сэргийлэх, төрийн зохицуулалтын зарим чиг үүргийг өөрийн гишүүдийн хүрээнд хэрэгжүүлэх зэрэг томooхон эрх, үүрэгтэйгээр үнэт цаасны зах зээлийн харилцаанд оролцох боломж бүрдлээ.  www.frc.mn