“ГАЦУУРТЫН ОРДЫН ТӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ” ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ

2015-6-17 Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Гацууртын алтны үндсэн ордыг ашиглалтанд оруулснаар Монголын тал хүртэх мөнгөн урсгал буюу тусгай төлбөрийн хэмжээ 265.6 сая доллар болно гэж Уул уурхайн сайд Р.Жигжид мэдээллээ. Засгийн газрын хувьд эдийн засгийн эргэлтэд хурдан орох, бэлтгэгдсэн төслүүдийг яаралтай шийдвэрлэх чиглэл барьж ажиллаж байгааг Уул уурхайн сайд мөн мэдээлэв. Засгийн газар Төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох талаар хэлэлцээ хийж Төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувиар тогтоох шийдэлд хүрсэн юм. Уурхайн олборлолт нь 9 жил, үйлдвэрлэл нь 10 жил явагдах уг төсөл 3.3 их наяд төгрөгийн борлуулалт хийж, татварын дараах цэвэр ашиг нь 340.5 тэрбум төгрөг байхаар хүлээгдэж байгаа аж. http://bloombergtv.mn