22
2015-06
“ХАР УС II ТАЛБАЙД БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ” ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЭРХ ОЛГОВ
2015-6-17
Газрын Тосны хайгуулын “Хар ус II” талбайд Газрын тосны газар болон “Ренова-илч” ХХК-ийн хооронд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрхийг Засгийн газраас олголоо. Уг талбай нь Ховд аймгийн 9 сумын нутагт хамаарах 27.4 мянган км.кв талбайг хамардаг. Газрын тосны хайгуулын “Хар ус II” талбайд “Ренова-илч” ХХК-тай гэрээ байгуулагдвал компанийн санхүүгийн тайлангийн үзүүлэлтэд тулгуурлан хайгуулын хугацааны хөрөнгө оруулалтын санхүүгийн боломжтой болно гэж Засгийн газраас үзэв. 2014 оны долдугаар сард батлагдсан хуулийн шинэчилсэн найруулгын тодорхой бус зохицуулалтын улмаас зарим асуудал үүссэн тул нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн байна. Тухайлбал уламжлалт бус газрын тосны эрлийн үед өрөмдлөг хийж болох эрх зүйн орчин тодорхой бус байгааг тодорхой болгож, гэрээлэгч үүргээ зөрчсөн тохиолдолд түүнд хүлээлгэх хариуцлагыг хоёр заалтаар давхардуулан хуульчилсан техникийн алдааг засч хуулийн төслийг боловсруулжээ.
http://bloombergtv.mn