2020 ОН ГЭХЭД БЕТОНЫ ХЭРЭГЦЭЭ ӨСНӨ

2015-6-16 2020 он гэхэд бетоны хэрэгцээ 1.5-2.5 дахин өсч, 5.9-9.6 сая метр куб-д хүрэх тооцоог гаргасан байна. Энэ нь орон сууцны нийлүүлэлт, дэд бүтцийн төслүүд, нийгмийн зориулалттай барилгын эрэлтээр тайлбарлагдаж байна. Мөн 2030 он гэхэд Монгол Улсын нийт хүн амын 60 хувийг орчин үеийн тохилог орон сууцаар хангах зорилтыг Засгийн газраас дэвшүүлээд байгаа юм. Монгол Улсад бетон зуурмаг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 108 аж ахуйн нэгж байгаагаас Улаанбаатар хотод 72 компани идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Үйлдвэрүүдийн хувьд 65 хувь нь Монгол, 25 хувь нь БНХАУ, 7 хувь нь БНСУ-ын хөрөнгө оруулалттай компаниуд байна. 2012 онд хамгийн олон буюу 25 үйлдвэр ашиглалтад орсон бол 2014 онд хоёр болж эрс цөөрсөн байна. Өнгөрсөн долоо хоногт “МАК” компани 155 сая долларын хөрөнгө оруулалтаар евроблок үйлдвэрлэгдэж эхэлснээр монголчууддаа европын орон сууцанд аж төрж, европ орчинд ажиллах боломжийг бүрдүүлж байна. Энэхүү үйлдвэр нь Монгол Улсын бетоны жилийн хэрэглээний гуравны нэгийг дангаараа хангах хүчин чадалтай юм. http://bloombergtv.mn