"ДАРХАН НЭХИЙ" КОМПАНИ ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ НИЙЛҮҮЛНЭ

2015-6-16 Монголын Арьс Шир Үйлдвэрлэгчдийн Холбооны мэдээлснээр өнгөрсөн онд Монгол Улс 118.9 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн экспортод гаргасны 66 хувийг хагас боловсруулсан бүтээгдэхүүний экспорт бүрдүүлсэн байна. Нийт экспортын 10 орчим хувийг бүрдүүлдэг “Дархан Нэхий” компани ирэх сард Европын зах зээлд бэлэн бүтээгдэхүүн экспортлохоор болжээ. Бэлэн бүтээгдэхүүн экспортолж эхэлснээр тус компанийн энэ оны борлуулалтын орлого нь 50 гаруй хувиар нэмэгдэнэ гэж тус компанийн удирдлагууд үзэж байна. Цаашид ОХУ, БНХАУ-д борлуулалтын цэгүүд нээхээр төлөвлөж байгаа гэж “Дархан Нэхий” компаниас мэдээллээ. Үүнээс гадна “Дархан Нэхий” компани дээр “Zara” брэндийн шаардлагад нийцсэн арьс шир боловсруулах талаарх сургалт явагдаж байгаа юм байна. Захиалагчийн шаардлагад нийцсэн арьс шир боловсруулж эхэлбэл “Zara”-д бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой гэж үзэж байгаа аж. http://bloombergtv.mn