“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-ИЙН АГУУЛАХАД 140 САЯ ДОЛЛАРЫН ҮНЭЛГЭЭ БҮХИЙ НҮҮРСНИЙ НӨӨЦ БАЙНА

2015-6-17 “Эрдэнэс Тавантолгой” компанийн агуулахад 2.3 сая тонн, хөрс хуулж олборлоход бэлэн болсон хоёр сая тонн нүүрс байгаа нь өнөөгийн зах зээлийн ханшаар 140 сая доллар болж байгаа аж. Энэ нь “Чалко”- ийн 142 сая долларын өрийг барагдуулахад хүрэлцэхээр хэмжээ гэж Ажлын хэсгээс мэдээллээ. Мөн “Эрдэнэс Тавантолгой”-ийн уурхайгаас “Чалко” компани сард 600 мянган тонн нүүрс зөөвөрлөн авч байгаа гэж мэдээлсэн байна. Үүнээс гадна “Энержи ресурс” болон “Эрдэнэс тавантолгой” хоорондын эрх шилжүүлэх гэрээ зэргийг ирүүлээгүй байгаа гэдгийг Ажлын хэсгийн ахлагч онцлов. Зарим гэрээ нууцлалын зэрэгтэй, компанийн нууцад хамаарна гэсэн тайлбарыг Засгийн газраас өгч байгаа боловч Монгол Улс уул уурхайн ил тод байдлын дэлхийн сүлжээнд орж үүрэг хүлээсэн учир уул уурхайн чиглэлийн үйл ажиллагаанд нууцлалд хамаарах зүйл заалт байх ёсгүй гэж үзэж байгаагаа Ажлын хэсгийн ахлагч илэрхийлжээ. Эргэн сануулахад өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын сайд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт ажлын хэсэгт холбогдох бүх материал, гэрээнүүдийг өгсөн юм. Мөн ажлын хэсэгт дүгнэлт гаргах хангалттай боломж байгаа гэж харж байгаагаа илэрхийлж байв. http://bloombergtv.mn