“ЧИНГИС ХААН” НИСЭХ БУУДАЛД ДАМЖИН ӨНГӨРӨХ ТАНХИМ БАРИНА

2015-6-16 Ирэх онд болох “ASEM”-ийн уулзалтаас урьтаж “Чингис хаан” олон улсын нисэх буудалд транзит танхим барих, зочдын танхимыг өргөтгөх, тохижуулахад шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэсэн гэж Засгийн газраас мэдээллээ. Мөн “Чингис хаан” нисэх буудлын гурван давхрыг чөлөөлж, талбайн хэмжээг 2-3 дахин нэмэхээр төлөвлөжээ. Засгийн газрын мэдээлснээр Ази, Европын дээд түвшний уулзалтанд оролцохоор 51 улсын төлөөлөгч ирнэ. Тэдгээрээс 39 улсын Төрийн тэргүүн өөрийн агаарын хөлгөөр ирэх урьдчилсан мэдээлэлтэй байгаа ажээ. Харин транзит тээврийн хувьд ОХУ-ын зүүн хязгаар болон Сибирийн хотуудаас БНХАУ-ыг чиглэх нийслэгийг дайруулах шинэ нислэгийн шугам нээхэр ОХУ-тай хэлэлцээ хийж байгаа юм байна. http://bloombergtv.mn