22
2015-06
ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХОЛБООТОЙ ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗЛЭЭ
2015-6-16
Монгол Улсын Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагаа болон бусад харилцааг зохицуулсан хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэн Хөгжлийн банкны хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. Хөгжлийн банкны улсын төсөвтэй харилцах харилцааг боловсронгуй болгох, болзошгүй эрсдэлийг бууруулах, засаглал, ил тод байдал, тайлагналыг сайжруулах болон үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, бие даасан байдлыг нэмэгдүүлэх ажлууд багтжээ. Хөгжлийн банк нь Монгол Улсын эдийн засгийн өсөлт удааширсан, санхүүжилт дутагдалтай сүүлийн хоёр жилийн хугацаанд гаднаас валютын эх үүсвэр татах хамгийн гол суваг байсан юм. Хэдий тийм боловч Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн санхүүжилт төсвөөс гадуур тооцогдож байсан нь олон улсын байгууллагуудаас шүүмжлэл хүртээд байв.
http://bloombergtv.mn