22
2015-06
“МАК” ЕВРО СТАНДАРТЫН ШИНЭ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАНД ОРУУЛЛАА
2015-6-16
Барилга, байгууламжуудын гол түүхий эд болох цемент, шохой, хийт бетон зэрэг бүтээгдэхүүнүүдийг Монголдоо үйлдвэрлэх, тэр дундаа дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишгээр үйлдвэрлэн ард иргэддээ эрүүл, тохилог орчинд ажиллаж амьдрах боломжоор хангах зорилго тавин ажиллаж MAK “Евро блок” хийт бетоны үйлдвэрээ ашиглалтад орууллаа. “Биднийг цаг ямагт ойлгож дэмжиж, тусалж ирсэн Монгол улсын үе үеийн Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар, Герман, Нидерланд болон Монголын бизнесийн эрхэм түншүүд, банк санхүүгийн байгууллагууд болон монголын маань ард иргэд, МАКЧУУДЫНХАА нөр их хөдөлмөр, сэтгэл зүтгэлийн ачаар бид үйлдвэрийнхээ нээлтийн энэхүү баярт өдрийг угтаж байна.”- хэмээн МАК компаний удирдлагууд баярт мэдээг хуваалцав.
www.mak.mn