С.БАЯРЦОГТ: “ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛД АНХААРЧ АЖИЛЛАЛАА”

2015-6-12 Засгийн газраас нэг тэрбум долларын бонд гаргах эрхийг Сангийн яаманд олгоод байна. Энэ хүрээнд эхний ээлжинд Сангийн яамнаас 350 сая долларын бонд гаргахаар тохирсон болохыг Монгол улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт мэдэгдлээ. Учир нь дотоодын зах зээлд бонд гаргах нь өнөөгийн нөхцөлд өндөр хүүтэй учраас гадаад зах зээлд бонд гаргах нь зөв гэж үзсэн байна. Тогтоолын төслийг өргөн барьснаас хойш тав дахь долоо хоногтоо орж байгаа тул ажлын хэсэгт дүгнэлт гаргах хангалттай боломж байгаа гэж харж байгаагаа тэрбээр илэрхийлсэн байна. Үүнээс гадна УИХ-ын хаврын чуулган завсарлахаас өмнө хэлэлцүүлж батлуулах шаардлагатай хуулийн болон УИХ-ын тогтоолын төслүүдийг Засгийн газраас өргөн бариад байгаа юм. Мөн түүнчлэн хамтарсан Засгийн газар байгуулагдсанаас хойш улс оронд тулгарсан эдийн засгийн хүндрэлийг даван туулах, гаднын хөрөнгө оруулалтыг татах болон хөрөнгө оруулалтын өрсөлдөх чадварыг сайжруулах чиглэлд анхаарч ажилласан гэдгээ онцолсон юм. http://bloombergtv.mn