МАЛЫН ХОРОГДОЛ 60 ОРЧИМ ХУВИАР НЭМЭГДЭВ

2015-6-12 Энэ оны эхний таван сард 345.5 мянган мал хорогдсон нь өнгөрсөн оны мөн үеэс 60 орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлт болж байна. Малын хорогдлын 88 хувийг бог мал бүрдүүлсэн байгаа бөгөөд хорогдлын гуравны нэг нь аюулт осол, үзэгдлээс үүдэлтэй байгаа юм. Учирсан хохирлын хэмжээ 29.8 тэрбум төгрөг болсон нь өмнөх жилээс 4.5 дахин нэмэгдсэн байна. Үүнд өнгөрсөн хугацаанд гарсан түймрийн тоо 20 гаруй хувиар нэмэгдсэн нь голлох нөлөө үзүүлжээ. Зөвхөн өнгөрсөн сард л гэхэд 2325 удаагийн гал түймэр, 22 удаагийн ой хээрийн түймэр гарсан байна. Гал түймрийн хохирлын хэмжээ 5.3 тэрбум төгрөгт хүрээд байгаа бол ой хээрийн түймрийн хохирол урьдчилсан байдлаар 307 сая төгрөг гэж тогтоогдоод байгааг ОБЕГ-аас мэдээллээ. http://bloombergtv.mn