ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГА УУЛЗАЛТАД 300 ОРЧИМ ТӨЛӨӨЛӨГЧ ОРОЛЦОЖ БАЙНА

2015-6-8 МҮХАҮТ, Гадаадын хөрөнгө оруулалтын газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хороо хамтарсан 2 орны бизнес форум эхэллээ. МҮХАҮТ-д эхэлсэн “Монгол Улс-БНХАУ-ын ӨМӨЗО-ны хөрөнгө оруулалтын чуулга уулзалт”-д 300 орчим төлөөлөгч оролцож байна. Чуулганы эхэнд Гадаадын хөрөнгө оруулалтын газрын хэлтсийн дарга Д.Ирмүүн хэлэхдээ: “ГХОГ-аас олон талт эдийн засгийг дэмжин ажиллаж байна. Ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд Монгол Улс Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиндаа өөрчлөлт оруулснаар Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал нааштайгаар эргэж байна. Хууль батлагдсанаас хойш хөрөнгө оруулагчдын хандлага эерэг байгааг эхний улирлын тоо баримтаас харж болохоор байна. Учир нь манай улсад хөрөнгө оруулж хамтран ажиллахаар 82 компани бүртгүүлээд байна” хэмээн онцолсон юм. www.montsame.mn