“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК ГУРВАН ЯАМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2015-6-5 Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх, Төр болон бизнесийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилгоор Аж үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Уул уурхайн яам болон “Эрдэнэс Монгол” компани хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт тусгаснаар талууд нийт 6 үндсэн чиглэлд хамтран ажиллахаар болсон байна. Ингэснээр дээрх 3 яам бодлогоо нэгтгэж, “Эрдэнэс Монгол” компани бизнесээ авч явах боломж бүрдэж байгаа ажээ. Монголын Улсын хувьд стратегийн ач холбогдол бүхий хэд хэдэн нүүрсний ордоо ашиглаж байгаа юм. Цаашид эдгээр уурхайд түшиглэн цахилгаан станц байгуулахад хамтын ажиллагаа чухал болохыг Аж үйлдвэрийн, Уул уурхайн, Эрчим хүчний сайдууд онцоллоо. http://bloombergtv.mn