ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭН ЗӨВЛӨМЖҮҮД ГАРГАЖЭЭ

2015-6-9 Монгол Улс уул уурхайн салбарын хөгжлөөс үүдэлтэй нийгэм, хүрээлэн буй орчны сөрөг нөлөөг бууруулах чиглэлд өнгөрсөн 10 жилд их ажил амжуулж чадсан гэж Куйнслэндийн их сургуулийн Нийгмийн хариуцлагын төвөөс онцоллоо. Нийгмийн хүчин зүйлс болоод байгаль орчныг хамгаалах чиглэлд эерэг өөрчлөлтүүд гарч байгаа ч хэрэгжилтийг сайжруулах шаардлагатай болох нь судалгаагаар тогтоогдсон байна. Уул уурхай, хөдөө аж ахуйн салбарыг тэнцвэртэйгээр хөгжүүлэх асуудал Монголд төдийгүй эрдэс баялгийн нөөц ихтэй олон улс орнуудын хувьд тулгарч байгаа гол бэрхшээлийн нэг болоод байгаа юм. Монгол Улсын хувьд ч ус, бэлчээр зэрэг нэг нөөцийн төлөө энэ 2 салбар өрсөлдөх хандлага хэдийнэ бий болсныг судалгааны дүн харуулсан байна. Ялангуяа газар ашиглалтын менежмент болон хөрсний чанар зэрэг асуудлууд анхаарлын төвд байгааг онцолжээ. Судалгааны багийн зүгээс Засгийн газар, компаниуд уул уурхайн малчин өрхүүдэд өгөх эдийн засгийн болон нийгмийн үр ашгийг уурхайн ашиглалтын үед болон уурхайг хааснаас хойш аль болох урт хугацаанд тогтвортой байлгах стратегийг төлөвлөн хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах шаардлагатай гэж үзэж байна. http://bloombergtv.mn