ТОМООХОН БАНКУУДЫН АКТИВ ХӨРӨНГӨ 3 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨС ДАВЖЭЭ

2015-6-8 Монголын 14 дэх арилжааны банк болох “Богд” банк энэ сард албан ёсны нээлтээ хийхээр төлөвлөж байна. 2015 оны эхний улиралд улсын хэмжээнд “Богд” банкийг оролцуулаад нийт 14 арилжааны банк үйл ажиллагаа явуулж байгаагаас зургааг нь Монголбанк системийн нөлөө бүхий банкаар нэрлэсэн байдаг. Эдгээр банкууд нийт системийн 90 хувийг бүрдүүлж байна. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн тайлагнаснаар системийн нөлөө бүхий зургаан банкны хамгийн том гэгдэх Худалдаа Хөгжлийн банк, Хаан банк болон Голомт банкны актив хөрөнгө 3 их наяд төгрөгөөс өндөр байгаа нь нийлбэр дүнгээрээ нийт системийн 67 хувийг бүрдүүлж байгаа аж. Мөн системийн нөлөө бүхий гэж тодорхойлогддог Хас банк, Төрийн банк болон Улаанбаатар хотын банк 1-3 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй байжээ. Харин бусад 8 банк 1 их наяд төгрөг хүртэл актив хөрөнгөтэй байгаа талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварынсудалгааны төв нэгтгэн тайлагналаа. Тайлант хугацаанд 3 томоохон арилжааны банкны актив хөрөнгө өнгөрсөн оны мөн үеэс 1.8 хувиар өссөн байхад дунд гурван банкных 10 хувиар, бусад ангилалд багтсан банкуудынх илүү хурдтай буюу 20.5 хувиар өссөн байна. http://bloombergtv.mn