ГАЦУУРТЫН ОРДЫГ АШИГЛАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ ХАМТАРСАН КОМПАНИЙН 34 ХУВИЙГ ТӨР ЭЗЭМШИНЭ

2015-6-8 Гацууртын ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч хамтарсан компани буюу “Эрдэнэс Гацуурт”-ын Төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувиар тогтоохоор болсон байна. Үүнтэй холбоотойгоор Гацууртын ордын Төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, нэн яаралтай УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн байна. Өмнө нь “Эрдэнэс Гацуурт” компанийн 20 хувийг Төр эзэмших тухай асуудал яригдаж байсан юм. http://bloombergtv.mn