11
2015-06
МОНГОЛ УЛСАД ОРОХ МӨНГӨН УРСГАЛ 1.7 ТЭРБУМ ДОЛЛАРААР ӨСЧЭЭ
2015-6-5
Энэ оны эхний улирлын байдлаар Монгол Улсын эдийн засгийн харъяатад гадаадаас оруулсан хөрөнгө оруулалтын дүн оруулалтын дүн 27.60 тэрбум долларт хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 7 хувиар өссөн үзүүлэлт болж байгаа ажээ. Эхний улиралд гадаадын шууд хөрөнгө оруулалт, багцын хөрөнгө оруулалт зэргээр Монгол Улсад орох мөнгөн урсгал өнгөрсөн оны мөн үеэс 1.7 тэрбум доллараар өссөн байна. "Оюу Толгой"-ийн далд уурхайн төлөвлөгөөг баталснаар Монгол Улсыг чиглэсэн хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх таатай нөхцөл бүрдсэнийг шинжээчид онцолж байгаа юм. Эхний улирлын гадаадын хөрөнгө оруулалтын бүтцийг задлаад харвал нийт гадаад пассивын 61 хувийг гадаадын шууд хөрөнгө оруулалт, 28 хувийг бусад хөрөнгө оруулалт, үлдсэн 11 хувийг багцын хөрөнгө оруулалт тус тус эзэлж байна.
http://bloombergtv.mn