ТАВАН ТОЛГОЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛИЙГ МОНГОЛ, АНГЛИ ХЭЛ ДЭЭР ХАРЬЦУУЛАН ШАЛГАЖ БАЙНА

2015-6-9 Таван толгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын болон дагалдах бусад гэрээг байгуулах асуудлаар дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулах Улсын Их Хурлын ажлын хэсэг хуралдаж, дэд ажлын хэсгийн ажлын явцыг сонсжээ. Таван толгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын болон бусад дагалдах гэрээний англи хэл дээрх төслийг Засгийн газраас Ажлын хэсэгт 6 дугаар сарын 5-нд хүргүүлсэн байна. Ажлын хэсэгт ажиллаж байгаа хуульчид гэрээний англи болон мон дээрх төслийг харьцуулан шалгаж байгаа юм байна. Англи болон мон дээрх төсөлд маш их зөрүү гарч байгаа учир Гадаад Хэргийн яам уруу шилжүүлж албан ёсны орчуулга хийлгэх нь зүйтэй гэж үзжээ. Мөн Засгийн газраас Энержи Ресурс ХХК болон Чайна Шенхуа Энержи компанийн хооронд байгуулах “Хамтарсан компани байгуулах гэрээ”, Энержи Ресурс болон Эрдэнэс Таван толгой ХК-ийн хооронд байгуулах “Эрх үүрэг шилжүүлэх гэрээ”-ний төслүүдийг Ажлын хэсэгт хүргүүлээгүй, хүлээгдэж байгаа юм байна. http://www.ikon.mn