АРИЛЖААНЫ ЭХНИЙ ӨДӨР 99.3 САЯ ТӨГРӨГИЙН ЗАХИАЛГА ИРСЭН БАЙНА

2015-6-3 Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй "Бинсэ" ХК-ийн нэмж гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны эхний өдөр болох 2015 оны 6-р сарын 3-ны өдөр нийт 133,500 ширхэг буюу 99.3 сая төгрөгийн худалдан авах захиалга системд бүртгэгдсэн байна. Тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 2015 оны 6 дугаар сарын 3-наас 16-ны өдрүүдэд үргэлжилнэ. Уг үнэт цаасыг худалдан авахыг сонирхсон хөрөнгө оруулагчид Ард Секюритиз ҮЦК-аар дамжуулан худалдан авч болно. http://mse.mn