05
2015-06
МЭРГЭЖЛИЙН ХОЛБООДЫН УДИРДЛАГУУД ТОМИЛОГДЛОО
2015-5-21
Даатгалын зах зээлд үйл ажиллагаа явуулдаг Монголын Даатгагчдын Холбоо болон Монголын Даатгалын Зуучлагчдын холбоо ТББ-дын шинэ удирдлагуудыг томилсон байна. Монголын Даатгагчдын Холбооны 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хуралдсан Бүх гишүүдийн хурлын шийдвэрээр “Ард Даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Чулуунцэцэгийг Ерөнхийлөгчөөр, Монголын Даатгалын Зуучлагчдын Холбооны 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн Удирдах зөвлөлийн гишүүдийн шийдвэрээр Б.Батбаярыг Гүйцэтгэх захирлаар тус тус томиллоо.
www.frc.mn