05
2015-06
“ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” КОМПАНИ 5 ДУГААР САРД 162 МЯНГАН ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖЭЭ
2015-6-3
Огцом буураад байсан “Эрдэнэс Таван Толгой” компанийн нүүрсний борлуулалт өнгөрсөн сард бага зэрэг өссөн байна. Тус компанийн мэдээлснээр 5 дугаар сард 162 мянган тонн нүүрс борлуулсан нь сарын дүнгээрээ 57 хувиар өссөн дүн боллоо. Харин оны эхнээс өссөн дүнгээр аваад үзвэл эхний 5 сарын байдлаар 2.1 сая тонн нүүрс борлуулсан байна. “Таван Толгой”-ийн нүүрсний тээврийг автозамаар хийлгэх болсон нь үүнд нэг талаасаа нөлөөлсөн болохыг компанийн зүгээс мэдээлсэн юм. Түүнчлэн БНХАУ-ын зах зээлд коксжих нүүрсний зах зээл сайнгүй байгаатай холбоотойгоор Монгол Улсын экспорт буурч байгаа аж. http://bloombergtv.mn