05
2015-06
“BDSEC” НЭМЭЛТ ХУВЬЦААНЫ 6 ХУВИЙГ АЖИЛЧДАД ХУВЬЦАА ЭЗЭМШҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРТ ЗОРИУЛАХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ
2015-5-28
“Би Ди Сек” компани нэмэлт хувьцааны тэргүүн ээлжийн арилжаанаас үлдсэн хэсгийн тодорхой хувийг үнэт цаасны танилцуулгад заасны дагуу ESOP буюу ажилчдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөрт зориулахаар Санхүүгийн Зохицуулах Хороонд хүсэлтээ өгөөд байна. Харин түүнээс үлдсэн хэсгийг зарласан хувьцаа болгон бүртгэхээр болсон тухай “Би Ди Сек” компанийн зүгээс мэдээллээ. Тус компани өнгөрсөн онд нийт хувьцааны 35.29 хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг нэмж гаргахаар шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл 6 сая ширхэг хувьцааг нэмж гаргаж үнэт цаасны танилцуулгад заасны дагуу тэргүүн ээлжинд санал болгох үнээр тооцоход 11.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байсан. Харин тэргүүн ээлжинд 1.9 сая ширхэг хувьцаа буюу нийт нэмж гаргасан хувьцааны гуравны нэгийг нь арилжиж 3.78 тэрбум төгрөгийн хөрөнгийг төвлөрүүлж чадсан юм. Нэмэлт хувьцааны танилцуулгад заасны дагуу татан төвлөрүүлсэн хөрөнгийн 94 хувийг хөрөнгө оруулалт, андеррайтерийн үйл ажиллагаанд зарцуулахаар тусгасан байсан бол үлдсэн 6 хувийг хүний нөөцийн хөгжил, ажилчдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгажээ.
http://bloombergtv.mn