ТӨРӨӨС АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ

2015-6-3 УИХ-ын Эдийн засгийн байнгын хороооны хуралдаанаар Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Манай улсын экспортын бүтээгдэхүүний 97 хувийг технологийн багтаамжгүй болон нам технологит бүтээгдэхүүн эзэлж байгаа учраас аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж салбарын яам үзэж байна. Ингэхдээ дэвшилтэт техник, өндөр технологи, инновацид суурилсан, нийгэм, эдийн засгийн үр ашиг бүхий боловсруулах үйлдвэрлэлийг хөрөнгө оруулалт, санхүүгийн бодлогоор дэмжих тухай асуудлыг хөнджээ. Тодруулбал аж үйлдвэрийг дэмжих тусгай сан байгуулж, сангийн эх үүсвэрийг дотоод, гадаадын хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Сангаас инноваци, өндөр технологи, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжинэ гэж бодлогын баримт бичигт тусгажээ. http://bloombergtv.mn