05
2015-06
МОНГОЛБАНК: ГАДААД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОГИНО ПОЗИЦ 12 ХУВИАР ӨССӨН
2015-6-2
Монгол Улсын гадаад хөрөнгө оруулалтын позиц 2015 оны эхний улирлын эцэст 24 тэрбум доллараар богино байсан талаар Монголбанкнаас мэдээллээ. Тодруулбал Монгол Улсын гаднаас татсан хөрөнгө оруулалтын хэмжээ гадагш хийсэн хөрөнгө оруулалтаас 24 тэрбум доллараар их байлаа. Гадаадын хөрөнгө оруулалтын богино позиц өнгөрсөн оны мөн үеэс 12 хувиар өссөн байна. Үүнийг ерөнхий бүтцээр нь авч үзвэл гадаад актив 23 хувиар буюу 911 сая доллараар буурч, гадаад пассив 7 хувиар буюу 1.7 тэрбум доллараар өссөнөөр тайлбарлагдаж байна.
http://bloombergtv.mn