ЭРДЭС БАЯЛГИЙН БИРЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРМЫН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛЖ ДУУСЛАА

2015-5-27 Эрдэс баялгийн биржийн үйл ажиллагааг зохицуулах журмын эхний төслийг боловсруулж дууссан гэж Уул уурхайн сайд Р.Жигжид мэдээллээ. Журам батлагдсаны дараа хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар биржийг байгуулж, нэг цонхны бодлогоор эрдэс бүтээгдэхүүнийг экспортод гаргах боломжтой юм. Эрдэс баялгийн бирж байгуулснаар төмрийн хүдэр, нүүрс зэрэг экспортын гол бүтээгдэхүүн гаргадаг компаниуд хоорондоо өрсөлдөж үнэ унагадаг байдал алга болно гэж салбарын сайд ээлжит “Ил тод уул уурхай” хурлын үеэр онцолсон байна. http://bloombergtv.mn