ХӨГЖЛИЙН БАНК АЛТ ОЛБОРЛОГЧДОД БАТАЛГАА ГАРГАНА

2015-5-28 Алт олборлолтыг нэмэгдүүлж, эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Хөгжлийн банк алт олборлогчдод зориулан баталгаа гаргаж өгөхөөр боллоо. Харин үүнд тохирох санхүүжилтийг Монголбанк арилжааны банкуудад олгохоор болжээ. Засгийн газрын мэдээлснээр Хөгжлийн банк шаардлага хангаж буй компаниудын нийт олборлохоор төлөвлөсөн алтны 30 хүртэлх хувьд баталгаа гаргана. Харин олборлогчид Хөгжлийн банкинд консорциум болж, хүсэлт гаргах юм байна. Засгийн газар алтны олборлолтыг дэмжих хүрээнд холбогдох сайдуудаар ахлуулсан ажлын хэсгийг гаргаад байгаа юм. Ажлын хэсэг Монголбанк, Хөгжлийн банк болон олборлогчидтой хэлэлцсэний дүнд зээлийн эрсдэлийг Хөгжлийн банк хамтран хүлээхээр болжээ. http://bloombergtv.mn