28
2015-05
“SOUTHGOBI RESOURCES”-Т САНХҮҮГИЙН АСУУДЛАА ШИЙДВЭРЛЭХ ХУГАЦАА ӨГӨВ
2015-5-26
Торонтогийн Хөрөнгийн бирж Овоот Толгой ордод олборлолт явуулдаг “SouthGobi Resources” компанид ирэх 6 дугаар сарын 24-нөөс өмнө санхүүгийн хүндрэлээ шийдэх хугацаа өгсөн байна. Хэрэв компани санхүүгийн хүндрэлийн асуудлаа шийдвэрлэж чадахгүй бол биржийн бүртгэлээс хасах асуудал хөндөгдөх аж. Тус компанийн мэдээлснээр хөрөнгө оруулагчид болох “Turquoise Hill Resources” болон “Novel Sunrise Investments” компанийн хооронд байгуулсан гэрээг эцэслэхэд хугацаа шаардлагатай болсон учир ийнхүү хүсэлт гаргажээ. Гэрээ эцэслэн байгуулагдсанаар биржийн шаардлагыг хангана гэж “SouthGobi Resources” үзэж байгаа юм байна. Өнгөрсөн 2 дугаар сарын сүүлээр Торонтогийн Хөрөнгийн Биржээс “SouthGobi Resources” компанийг санхүүгийн хүндрэлд орсон гэж үзэн, үүнийгээ сайжруулах 90 хоногийн хугацаа өгсөн юм.
http://bloombergtv.mn