МХБ-Д БҮРТГЭЛТЭЙ 149 КОМПАНИ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛАА ХИЙЖЭЭ 2015-5-25

Монголын Хөрөнгийн биржид хувьцаа нь арилжигдаж байгаа 149 компани нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зарлан хуралдуулсан байна. Хуульд зааснаар тухайн оны 5 дугаар сарын 1-нээс өмнө зарлан хуралдуулсан байх үүрэгтэй аж. Компанийн нээлттэй, ил тод байдлыг хангах гол үзүүлэлтийн нэг бол санхүүгийн тайланг олон нийтэд цаг тухайд нь танилцуулах байдаг. 134 хувьцаат компани буюу нийт компанийн 79.3 хувь нь 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа ирүүлж нээлттэй хувьцаат компанийн хүлээсэн үүргээ биелүүлсэн байна. Санхүүгийн Зохицуулах Хорооны үзэж байгаагаар одоогоор үүргээ биелүүлээгүй 20 хувьцаат компани байгаа нь өмнөх жилүүдээс буурсан үзүүлэлт болж байна. http://bloombergtv.mn