ХХБ КАСТОДИАНЫ ҮЙЛЧИЛГЭЭГ АЛБАН ЁСООР НЭВТРҮҮЛЛЭЭ 2015-5-22

Монголын хөрөнгийн зах зээлд хүлээлт үүсгээд байсан кастодианы үйлчилгээг Худалдаа Хөгжлийн Банк албан ёсоор нэвтрүүллээ. Тус банк ОХУ-ын “Diasoft” компанитай хамтран ажилласны дүнд кастодианы цогц үйлчилгээ үзүүлэх програм хангамжийг дотоодын зах зээлд амжилттай нэвтрүүлснээ зарлав. Кастодиан нь үнэт цаасыг найдвартай хадгалж, хамгаалах, үнэт цаас эзэмшигчдийн өмчлөх эрхийг баталгаажуулах, төлбөр тооцоо гүйцэтгэх зэрэг үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг олон улсын хөрөнгийн зах зээлийн салшгүй нэг хэсэг юм. Монголын хөрөнгийн зах зээлд энэ үйлчилгээг Худалдаа хөгжлийн банк ийнхүү нэвтрүүлснээр олон улсын кастодиан банкуудтай харилцах боломж нээгдэж байгааг салбарынхан онцолж байна. Мөн энэ үүднээс Монголыг чиглэх хөрөнгө оруулалтын нэг шинэ урсгал, дотоодын зах зээлийг олон улсад нээх нэг алхам боллоо гэж дүгнэж байгаа юм. http://bloombergtv.mn