“ОЮУ ТОЛГОЙ”-ИЙН ХЭЛЭЛЦЭЭ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАРТ АШИГТАЙ БОЛСОН ГЭВ 2015-5-1

“Оюу Толгой”-ийн хэлэлцээ Монгол Улсын Засгийн газарт илүү ашигтай болсон байна. “Rio Tinto” группийн Зэс, нүүрсний группийн Гүйцэтгэх захирал Жан-Себастиан Жакийн мэдээлснээр  хэлэлцээний дүнд нийт төслийн үнэ цэнийн 2 орчим хувь нь хөрөнгө оруулагчийн талаас Монголын Засгийн газарт шилжсэн байна. “Sydney Morning Herald” сонины тооцоогоор сүүлийн 10 сарын роялтигийн нөхөн төлбөр, 30 сая долларын татварын акт зэрэг төлбөрийг тооцвол нийт 148 сая долларын бодит ашиг Монгол Улсын Засгийн газрын талд гарсан байна. Хэлэлцээгээр хөрөнгө оруулалтын гэрээ болон хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт ороогүй гэдгийг “Оюу Толгой” компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Эндрью Вүдлэй мэдээлсэн юм. Далд уурхай ашиглалтад орох үед зэсийн зах зээл сэргэсэн байна гэж “Rio Tinto” групп тооцоолж байна. http://bloombergtv.mn