“ДЦС-4” ТӨХК-ийн хүчин чадлыг 123 МВт-аар өргөтгөх төсөл амжилттай хэрэгжлээ

Монгол Улсын Хөгжлийн банк”-ны санхүүжилтээр “ДЦС-4” ТӨХК-ийн хүчин чадлыг 123 МВт-аар өргөтгөх төсөл амжилттай хэрэгжиж, туршилт, тохируулгын ажил дуусч, төвийн эрчим хүчний системд холбогдлоо. “ДЦС-4” ТӨХК нь төвийн бүсийн цахилгааны 70 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 65 хувийг дангаар хангаж байна. Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилд 8-10 хувиар өсч, огцом нэмэгдэж байгаагаас 2012-2013 оноос эхлэн төвийн эрчим хүчний систем хүчин чадлын дутагдалд ороод байсан аж. Дээрх хэрэглээний өсөлтийг хамгийн богино хугацаанд хамгийн бага зардлаар хаах оновчтой хувилбар нь “ДЦС-4” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлын цахилгаанаар 123 МВт, дулаанаар 188Гкал/ц-аар өргөтгөх төсөл байсан юм. Энэхүү төслийг Монгол Улсын Хөгжлийн банкнаас 70 сая долларын санхүүжилтийг хийж, ашиглалтанд орууллаа. http://www.dbm.mn/