МОНГОЛ УЛСЫН 3 САЯ ДАХЬ ИРГЭН Х.МОНГОЛЖИН ОХИН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХАМГИЙН ЗАЛУУ ОРОЛЦОГЧ БОЛЛОО

2015-5-14 Монгол улсын 3 сая дахь иргэн Х.Монголжин охины аав Э.Хатанболд Монголын хөрөнгийн биржээр зочилж, Засгийн газрын үнэт цаас худалдан авах эрхийн бичгээ гардан авч Ард Секьюритиз ҮЦК дээр үнэт цаасны данс нээлгэж, тус компанийн харилцагч болсноор Монгол улсын 3 сая дахь иргэн Х.Монголжин охин хөрөнгийн зах зээлийн хамгийн залуу оролцогч боллоо.  Дашрамд дурдахад Монголын хөрөнгийн биржээс 2 дугаар сард зохион байгуулсан Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг арга хэмжээний үеэр Ард Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг Монгол улсын 3 сая дахь иргэн Х.Монголжин охинд 1 сая төгрөгийн ЗГҮЦ эзэмшүүлэхээр болсон юм. Мөн Олимпийн аварга хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган үнэт цаасны данс нээлгэн хөрөнгийн зах зээлийн тоглогч болохоо илэрхийлсэн билээ. www.mse.mn