21
2015-05
ТАВАН ТОЛГОЙ ХК 16.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТАРААХААР ШИЙДВЭРЛЭЖЭЭ
2015-5-15
"Tаван толгой" ХК компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын 2015 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн 02 дугаар тогтоолоор компанийн 2014 оны жилийн эцсийн санхүүгийн үр дүнгээс нэгж хувьцаанд 59 төгрөг буюу нийт 3.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ. Мөн тус хурлын 07 дугаар тогтоолоор 2013 оны жилийн эцсийн ногдол ашгийг нэгж хувьцаанд 200 төгрөгөөр тооцож нэмж хуваарилахаар шийдвэрлэсэн байна. Ингэснээр "Таван толгой" ХК 2015 онд нийт 16.7 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгохоор боллоо.
www.mse.mn