ОКСФОРД БИЗНЕС ГРУПП МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТАЛААРХ ТАЙЛАН ГАРГАЖЭЭ

2015-5-9 Оксфорд Бизнес Групп (ОБГ) буюу олон улсын хэвлэл, судалгаа ба зөвлөх үйлчилгээ эрхэлдэг фирмээс Монголын эдийн засгийн талаар хийсэн 4 дэх удаагийн судалгааны тайлангаа нийтэлжээ. Шинэ тайландаа Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээхийн тулд хэрхэн шинэ хуулиудыг батлан, худалдааг өргөжүүлэхээр хүчин чармайлт гаргаж байгаа талаар нарийвчлан судалсан тухайгаа багтаасан байна. Монгол 2015 тайланг Инвест Монголиа, Монголын Бизнесийн Зөвлөл, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран бэлтгэжээ. http://news.gogo.mn