21
2015-05
ЧИНГИС БОНДЫН ХАНШ ӨСЛӨӨ
2015-5-20
Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны хэмжүүр гэж харж болохоор байгаа “Оюу Толгой” төслийн 2 дахь шатны хөрөнгө оруулалтын асуудлаарх шийдэгдээгүй асуудлууд цэгцэрч, талууд гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр болоод байна. Тухайн улсыг сонирхох хөрөнгө оруулагчдын хандлагыг зарим байдлаар илтгэдэг Засгийн газрын урт хугацаатай бондын ханшид дээрх мэдээлэл ямар нөлөө үзүүлж байгааг харахад олон улсын зах зээлд арилжиж байгаа “Чингис бонд”-ын ханш сүүлийн 2 жил гаруйн дээд цэгтээ хүрлээ. Өөрөөр хэлбэл зах зээлд анх гаргасан 100 долларын түвшиндээ тун ойртоод байна. Мягмар гарагийн арилжаагаар 4 хувь давсан огцом өсөлт харуулжээ. “Оюу Толгой” төслийн 2 дахь шат ажил хэрэг болохоор болсон нь зах зээлд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны талаар тун таатай мэдээлэл болсныг харж болохоор байна.
http://bloombergtv.mn