21
2015-05
ҮСХ: БОЛОВСРУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТ 2 ДАХИН НЭМЭГДСЭН
2015-5-19
Боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн аж үйлдвэрийн салбарт эзлэх хувь өнгөрсөн сард 1.7 хувиар нэмэгдэж, 25.9 хувьд хүрсэн болохыг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ. Тус салбарын үйлдвэрлэл өнгөрсөн сард 209 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс буурсан ч өмнөх сараас 40 орчим хувиар нэмэгджээ. Үйлдвэрлэл эрчимжихэд кокс, шахмал түлшний үйлдвэрлэл 2.1 дахин, машины эд анги, төмрийн үйлдвэрлэл, тамхины үйлдвэрлэл нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.
http://bloombergtv.mn