21
2015-05
“ОЮУ ТОЛГОЙ”-ИЙН ДАЛД УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
2015-5-19
Монгол Улсын Засгийн газар болон "Rio Tinto" групп саналын зөрөөтэй байсан асуудлуудаа эцэслэн тохирч, "Оюу Толгой"-ийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг үзэглэлээ. Ингэснээр 20 гаруй сарын хугацаанд завсарласан далд уурхайн бүтээн байгуулалт сэргэхээр болж байна. "Оюу Толгой" компанийн 30 сая долларын татварын актыг төлөх, Зэс хайлуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг хийх болон "Таван Толгой" цахилгаан станцаас эрчим хүч авахаар болжээ. Түүнчлэн "Turquoise Hill Resources" 2 хувийн нет смелтер роялти авахгүй байхаар тохиролцжээ. "Turquoise Hill Resources"-ийн танилцуулсан ТЭЗҮ-ийн тодотголоор далд уурхайд 4.9 тэрбум долларын нэмэлт санхүүжилт шаардлагатай байгаа бөгөөд одоогоор далд уурхайд нийт 500 сая долларын санхүүжилт хийгдээд байгаа ажээ. Хөрөнгө оруулагчийн зүгээс ойролцоогоор 4 тэрбум долларыг олон улсын банк санхүүгийн байгууллагуудын нэгдлээс босгохоор төлөвлөөд байгаа талаар мэдээллээ.
http://bloombergtv.mn