21
2015-05
НАРЕНДРА МОДИ: 1 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ БОЛЖЭЭ
2015-5-17
Бүгд найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди манай улсад Төрийн айлчлал хийлээ. Улс хоорондын иж бүрэн түншлэлийг ахиулж Стратегийн түвшинд хамтран ажиллах, хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулах, төр хувийн хэвшлийн зарчмаар хамтран ажиллаж хөрөнгө оруулахаар болов. Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарт хамтарч, Монгол малыг эрүүлжүүлэх, сүү, сүүн бүтээгдэхүүнийг чанаржуулах, шинэ менежментийг бий болгох, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллахаар тогтлоо. Худалдаа эдийн засгийн өргөжүүлэх зорилгоор манай улсад Энэтхэг улсаас 1 тэрбум долларын хөнгөлөлттэй зээлийн шугам нээхээр болсон байна.
http://montsame.mn