АРИЛЖААНЫ БАНКУУДААС ОЛГОСОН ЗЭЭЛИЙН ӨРИЙН ҮЛДЭГДЭЛ 12.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ

2015-5-12 Энэ оны эхний улирлын байдлаар арилжааны банкуудаас аж ахуйн нэгж, иргэд, Төрийн байгууллагуудад олгосон зээлийн өрийн нийт үлдэгдэл 12.4 их наяд төгрөгт хүрсэн талаар Монголбанкнаас мэдээллээ. Арилжааны банкуудаас олгосон нийт зээлийг эзэмшигчээр нь авч үзвэл 53.2 хувийг нь хувийн байгууллагуудад олгосон зээл, 45.1 хувийг иргэдэд олгосон зээл бүрдүүлж байгаа аж. Харин үлдсэн 1.7 хувь нь Төрийн болон санхүүгийн байгууллагуудад олгосон зээлээс бүрдэж байна. Энэ оны эхний 3 сард чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хэмжээ 5.7 хувь болж дүн нь өнгөрсөн оны мөн үеэс 18.3 хувиар өсөхөд хувийн хэвшлийн зээлийн чанар муудсан нь голлох нөлөөг үзүүлсэн байна. http://bloombergtv.mn