13
2015-05
“SOUTHGOBI RESOURCES”-ИЙН АЛДАГДАЛ I УЛИРАЛД 12 ХУВИАР ӨСЧЭЭ
2015-5-12
Овоот Толгой ордод олборлолт явуулдаг “SouthGobi Resources” компанийн алдагдал энэ оны эхний улиралд 12 хувиар өсч, 23 сая доллар болсон байна. Мөн борлуулалтын орлого нь 70 хувиар агшиж, 1.6 сая доллар болжээ. Өнгөрсөн улиралд тус компанийн олборлолт зогсоод байсан ч 3 дугаар сарын сүүлээр шинэ борлуулалтын гэрээ хийгдэж, олборлолтоо сэргээсэн байна. Улмаар түр чөлөө олгоод байсан ажилчид нь эргэж ажилдаа орсон гэж тус компаниас мэдээллээ. 4 дүгээр сард “Turquoise Hill Resources” компанийн “National United Resources” компанитай байгуулсан “SouthGobi Resources”-ийн 23 хувийн хувьцааг худалдах гэрээ цуцлагдсан юм. Тиймээс “Turquoise Hill Resources” компани “SouthGobi Resources”-ээс авах зээлийн төлбөрийн хугацаагаа түр хойшлуулсан байна. Үүнээс гадна “SouthGobi Resources” БНХАУ-ын Хөрөнгө Оруулалтын Корпорацийн 250 сая долларын зээлийн хүүгийн төлбөр болох 7.9 сая долларыг энэ сарын 19-нд барагдуулах ёстой аж. Үүнд шаардлагатай хөрөнгийг босгохоор шинэ хөрөнгө оруулагч “Novel Sunrise Investments” компанитай төлөвлөгөө боловсруулжээ.
http://bloombergtv.mn