13
2015-05
МБХ: МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ 4.5 ХУВЬ БАЙНА
2015-5-11
Энэ онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 4.5 хувь байна гэж үзэж байгаагаа Монголын банкны холбоо танилцууллаа. 2015 онд гадаад эрэлт сэргэх төлөв ажиглагдахгүй байгаагаас гадна гадаадын шууд хөрөнгө оруулалтын бууралт үргэлжлэх хандлагатай байгааг банкны холбоо онцолсон байна. Мөн төсвийн орлого тасалдаж, зарлага буурахтай зэрэгцэн дотоодын хөрөнгө оруулалт багасах төлөвтэй байгаагаар энэ хүлээлтийг тайлбарлаж байгаа юм. Улс төрийн тогтворгүй байдал, мега төслүүдийн хэлэлцээрийн шийдлийг ололгүй цаг алдаж байгаа нь гадаад хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд гол саад учруулж байгааг онцоллоо.
http://bloombergtv.mn