“ТАВАН ТОЛГОЙ” ХК ЗӨВЛӨМЖИЙГ ХҮЛЭЭН АВЧЭЭ

2015-5-1 Монголын Хөрөнгийн биржээс Хувьцаат компаниудын мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, компанийн засаглалыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Компанийн засаглалыг дэмжих нэгжийг байгуулан ажиллаж байгаа билээ. Тус нэгжээс “Жилийн үйл ажиллагааны тайлан бэлтгэх тухай” болон “ХК өөрийн цахим хуудсанд хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдэд зориулсан булантай байх” тухай зөвлөмжийг гарган ХК-иудад хүргүүлсэн байна. Энэ дагуу МХБ-ийн ТОП-20 индексийн сагсыг бүрдүүлэгч хувьцаат компаниудаас хамгийн түрүүнд “Таван толгой” ХК-иас дээрх зөвлөмжийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаар мэдэгдэл ирүүлжээ. www.mse.mn