07
2015-05
“ЭРДЭНЭС-ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРАЛ БОЛЛОО
2015-4-30
“Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр тус компанийн байранд нээлттэй болов. Тус хурал нь “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн толгой компани болох “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-өөс “Хувьцаа эзэмшигчийн төлөөлөгчийг томилж, удирдамж батлах тухай” тогтоолын дагуу явагдлаа. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн 2014 оны үйл ажиллагааны тайлангийн талаар Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлт болон компанийн 2014 оны санхүүгийн тайлангийн талаар ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг тус тус хэлэлцлээ. Хурлын үеэр компанийн 2014 оны үйл ажиллагаа, санхүүгийн байдал, компанийн засаглалын асуудлаар асуулт хариулт өрнүүлж санал солилцов.
www.gogo.mn