07
2015-05
АПУ ХК 49.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БОРЛУУЛАЛТ ХИЙГЭЭД БАЙНА
2015-5-5
АПУ хувьцаат компани 2015 оны эхний улиралд 49.3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүний борлуулалт хийсэн байна. Энэ нь хямралын өмнөх үе болох 2013 оны эхний улирлын 55 тэрбум төгрөгийн борлуулалтын түвшинд дөхсөн хэмжээ болж байгаа ч ашгийн хувьд хасах баланстай гарсан байна. Энэ оны эхний улиралд АПУ компани 1.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бөгөөд алдагдалд хүргэсэн хүчин зүйлсийг орлогын дэлгэрэнгүй тайлангаас харахад хамгийн их хэмжээний гарз гадаад валютын ханшийн зөрүүгээс учирчээ. Хэдий оны эхний улиралд алдагдалтай ажилласан ч тайлант хугацаанд АПУ ус, ундаа, шингэн хүнсний үйлдвэр нь улсад 204.6 сая төгрөгийн татвар төлсөн байна. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаараа энэ онд ногдол ашиг тараахгүй байх шийдвэрийг гаргаад байна.
http://bloombergtv.mn