07
2015-05
Ч.САЙХАНБИЛЭГ: ТАТВАРЫН ОРЧИНГ ШИНЭЧЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА
2015-5-4
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн шинэ нөхцөл байдалтай уялдан татварын орчинг шинэчлэх шаардлагатай байна гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдэгдлээ. Тэрбээр баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд татварын эрх зүйн орчин, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр Засгийн газар татвар нэмэхгүй, тогтвортой байлгах бодлого барьж байгааг дурдаад хэрэглээний татварт суурилсан бүтцээ хадгалж, үүнийгээ илүү боловсронгуй болгохоор ажиллаж байгаагаа мэдээллээ. Мөн татварын хууль эрх зүйн орчны өөрчлөлт нь бизнесийг дэмжих чиглэлд хийгдэж байгаа гэдгийг онцолсон юм. Татвар төлөлтийн талаарх Дэлхийн банкны 2015 оны судалгааны дүнгээр Монгол Улс өнгөрсөн оны үзүүлэлтээс 16 байраар урагшилж, 84 дүгээр байрт орсон гэж Ерөнхий сайд мэдээллээ.
http://bloombergtv.mn