“MONGOLIA ENERGY CORPORATION” ХӨРС ХУУЛАЛТЫН АЖЛАА ТҮР ЗОГСООЖЭЭ

2015-5-1 Өнгөрсөн онд Хөшөөтийн уурхайн олборлолтоо сэргээсэн “Mongolia Energy Corporation” пүрэв гарагт хөрс хуулалтын ажлаа түр зогсоосон байна. Мөн зардлаа бууруулахын тулд туслан гүйцэтгэгч компанитайгаа гүйцэтгэх ажлаа багасгах болон бусад арга замуудын талаар ярилцана гэж мэдэгджээ. Хөрс хуулалтын ажил түр зогсоод байгаа ч олборлолтын ажил нь хэвийн явагдаж, Шинжан дахь түншдээ бүтээгдэхүүнээ үргэлжлүүлэн нийлүүлэх юм байна. “Mongolia Energy Corporation”-ийн хувьд зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан хэмнэлтийн горимд шилжээд байгаа аж. Тиймээс өнгөрсөн сараас Хонгконгийн оффисоо нүүлгэх зэрэг арга хэмжээнүүдийг авч эхлээд байна. Тус компани өнгөрсөн оны 11 дүгээр сард Хөшөөтийн ордын олборлолтыг сэргээсэн бөгөөд олборлолт эхэлснээс хойш 16 мянган тонн нүүрс борлуулжээ. http://bloombergtv.mn